Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Болортуяа Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шилдэг бөхөөр тодорлоо

2022 оны нэгдүгээр сарын шилдэг эмэгтэй бөхөөр Иван Ярыгиний гран-пригийн 53 кг-ын жинд түрүүлсэн олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяа тодорлоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Болортуяа Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шилдэг бөхөөр тодорлоо
Б.Болортуяа Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шилдэг бөхөөр тодорлоо. Зураг: МҮОНРТ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос сар бүр шилдэг бөхийг шалгаруулахаар болсон бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын шилдэг эмэгтэй бөхөөр Иван Ярыгиний гран-пригийн 53 кг-ын жинд түрүүлсэн олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяа тодорлоо.

Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа өнгөрсөн долоо хоногт Красноярскт дөрөв барилдахдаа ердөө 2 оноо алдаж түрүүлсэн юм. Түүнчлэн шилдэг эрэгтэй тамирчнаар Ярыгиний нэрэмжит тэмцээний 97 кг-ын жинд түрүүлсэн олимп, дэлхийн аварга Кайл Снайдер (АНУ), сонгомол бөхийн шилдгээр "Загреб опен"-ий 97 кг-д түрүүлсэн Феликс Балдууф (Норвеги) нар тодорлоо.

Хуваалцах