Б.Болортуяагийн медалийг Монголын багийн ахлагч гардуулж өглөө
Б.Болортуяагийн медалийг Монголын багийн ахлагч гардуулж өглөө. Олимпын наадмаас Монголын багийн дөрөв дэх медалийг зүүсэн олимп, дэлхийн медальтан Б.Болортуяа медалиа гардаж авлаа. Түүний медалийг Монголын багийн ахлагч, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг гардуулан өгөв.
Мэдээллийн алба

“Токио-2020” олимпын Монголын багийн дөрөв дэх, чөлөөтийн багийн анхны медалийг Бат-Очирын Болортуяа авчирлаа. Тэрбээр 53 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Камеруны бөх, Африк тивийн долоон удаагийн аварга Жозеф Эссомбег оноогоор цэвэр (14:4) ялсан юм.



Б.Болортуяа хашир туршлагатай энэ бөхтэй анх удаа барилдсан нь энэ. Гэхдээ 2019 оны ДАШТ-д Э.Сумъяа Жозеф Эссомбег оноогоор цэвэр (14:2) ялж байсан удаатай.
Ийн чөлөөтийнхөн олимпын наадмаас 10 дахь медалиа өөрийн болгож байна. Түүнчлэн Б.Болортуяа олимпын наадмаас медаль хүртсэн чөлөөтийн хоёр дахь эмэгтэй бөх болов. Б.Болортуяа хоёр жилийн өмнө дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн бол өдгөө ийнхүү олимп, дэлхийн медальтан гэж дуудуулах боллоо.
Мөн Монголын баг “Токио-2020” олимпоос дөрвөн медальтай болсноор түүхэн амжилтаа давтлаа. Тодруулбал, Монголын тамирчид “Мехико-1968”, “Москва-1980”, “Бээжин-2008” олимпоос дөрвөн медаль хүртсэн бол “Лондон-2012” олимпоос таван медальтай ирсэн билээ.
Түүнчлэн Б.Болортуяагийн медалийг Монголын багийн ахлагч гардуулж өглөө. Олимпын наадмаас Монголын багийн дөрөв дэх медалийг зүүсэн олимп, дэлхийн медальтан Б.Болортуяа медалиа гардаж авлаа. Түүний медалийг Монголын багийн ахлагч, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг гардуулан өгөв.
Б.Болортуяа хүрэл медаль авснаар Монголын баг нэг мөнгө, гурван хүрэл медальтай болж, багийн дүнгээр 69 дүгээр байрт бичигдэж байна.





















