Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Буджаргал АНУ-д болох зургаан өдрийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд өрсөлдөнө

Хоёр хөлтэй хүн битгий хэл дөрвөн хөлтэй адуу туулж барамгүй санагдах 780–1300 орчим км замыг зургаагаас арав хоногт туулдаг хэт холын гүйлтийн спорт хэн хүний зориглох зүйл биш

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Буджаргал АНУ-д болох зургаан өдрийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд өрсөлдөнө
Б.Буджаргал АНУ-д болох зургаан өдрийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Хоёр хөлтэй хүн битгий хэл дөрвөн хөлтэй адуу туулж барамгүй санагдах 780–1300 орчим км замыг зургаагаас арав хоногт туулдаг хэт холын гүйлтийн спорт хэн хүний зориглох зүйл биш. Тэгвэл энэ спортын тамирчдыг хэт холын зайн гүйлтийн тэмцээний дэлхийн дөрвөн удаагийн аварга Бямбаагийн Буджаргал ранкаараа дэлхийд тэргүүлж байна.

Тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын 20-нд Тайландад болсон 06:00-18:00 цаг хүртэл үргэлжилдэг 12 цагийн 125 км зайн гүйлтийн тэмцээнд аваргалсан. Тэгвэл энэ сарын 16-нд АНУ-ын Флорида мужид болох зургаан хоногийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд оролцохоор АНУ-д очсон бөгөөд бэлтгэлээ хангаж байна.

Хуваалцах