Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Буяндалай, Б.Төгөлдөр нар мөнгөн медаль хүртлээ

Болгарын нийслэл Софи хотноо Европын боксын холбооны ерөнхийлөгч Эмиль Жейчевийн нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээн болов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Буяндалай, Б.Төгөлдөр нар мөнгөн медаль хүртлээ
Б.Буяндалай, Б.Төгөлдөр нар мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Болгарын нийслэл Софи хотноо Европын боксын холбооны ерөнхийлөгч Эмиль Жейчевийн нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээн болов.

Тэмцээнд Монголын боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэбатын удирдлага дор таван тамирчин оролцсон юм.

Үүнээс 49 кг жинд Б.Буяндалай (Ховд аймаг), 56 кг жинд Б.Төгөлдөр нар мөнгөн медаль хүртлээ. Тэмцээнд амжилттай оролцсон манай баг тамирчид өчигдөр эх орондоо ирсэн юм.

Хуваалцах