Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Буяндалай Узбекистаны тамирчинг ялж финалд шалгарлаа

Иорданы Амман хотод Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн үргэлжилж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Буяндалай Узбекистаны тамирчинг ялж финалд шалгарлаа
Б.Буяндалай Узбекистаны тамирчинг ялж финалд шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Иорданы Амман хотод Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн үргэлжилж байна.

Манай улсын таван тамирчин өчигдөр рингэнд гарахаас хамгийн түрүүнд 60 кг-ын жингийн Б.Буяндалай Узбекистаны тамирчин Адханжон Мухиддиновтой тулалдлаа. Манай тамирчин эхний үеийг алдсан ч үлдсэн үеүдэд итгэл төгс тэргүүлж, ялалт байгуулж, финалд шалгарлаа.

Б.Чинзориг Тайландын тамирчин Зүүн Өмнөд Азийн аварга Бунжонг Синсиритай 19:50 цагт тулалдана.

Х.Энмандах 23:15 цагт Узбекистаны тамирчин 2016 оны Риогийн Олимпын аварга Хасанбой Дусматовтой тулалдана.

Г.Лундаа 23:45 цагт Узбекистаны тамирчин 2021 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт Халаков Абмадуликтай тулалдана.

О.Бямба-Эрдэнэ 01:00 цагт Казакстаны тамирчин 2018 Азийн наадмын мөнгө, 2019 Армийн дэлхийн аварга Шимбергенов Асланбектэй тулалдана.

Хуваалцах