Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Буяндэлгэр дэлхийн хошой аварга, Б.Энхтүвшин дэлхийн аварга боллоо

хар бүсний Мастерс1 ангиллын -70 кг-н жинд барилдсан Б.Буяндэлгэр алтан медаль хүртэж, энэ жиндээ дэлхийн хошой аварга, бор бүсний Мастерс4 ангиллын 85 кг-н жинд зодоглосон Б.Энхтүвшин алтан медаль хүртэж, дэлхийн аварга болжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Буяндэлгэр дэлхийн хошой аварга, Б.Энхтүвшин дэлхийн аварга боллоо
Б.Буяндэлгэр дэлхийн хошой аварга, Б.Энхтүвшин дэлхийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-нд эхэлсэн “World pro jiujitsu championship” тэмцээний өсвөр үеийн ангилалд барилдсан Б.Билгүүнтэй -37 кг-н жинд алт, Г.Энхжин -48 кг-н жинд мөнгө, Б.Тэмүүлэн -55 кг-н жинд хүрэл медаль, хөх бүсний Мастерс1 ангиллын -62 кг-н жинд барилдсан Т.Цэнд-Аюуш аваргалж алт, Мастерс4 ангиллын -120 кг-н жинд зодоглосон Д.Баярсайхан мөнгө, Мастерс1 ангиллын -49 кг-н жинд барилдсан Н.Чаминтуяа мөнгө, Мастерс2 ангиллын ягаан бүсний -94 кг-н жинд барилдсан Б.Батжаргал хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Мөн хар бүсний Мастерс1 ангиллын -70 кг-н жинд барилдсан Б.Буяндэлгэр алтан медаль хүртэж, энэ жиндээ дэлхийн хошой аварга, бор бүсний Мастерс4 ангиллын 85 кг-н жинд зодоглосон Б.Энхтүвшин алтан медаль хүртэж, дэлхийн аварга болжээ.

Хуваалцах