Б.Чинзориг ялж, Х.Энх-Амар ялагдлаа
Тэрбээр дараагийн тойрогт Лондоны олимпын хүрэл медальт, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, Италийн Винченцо Манджакапретэй тулалдана.
Мэдээллийн алба

Серби Улсын нийслэл Белград хотод сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн өчигдөр эхэллээ.
Эхний өдөр 57, 67 кг-ын тамирчид өрсөлдсөн бөгөөд манай улсаас хамгийн түрүүнд 57 кг-ын жингийн Х.Энх-Амар Казахстаны Серик Темиржановтай тулалдсан юм.
Гэвч шүүгчид санал нэгтэйгээр казах залууд ялалт өгснөөр манай тамирчин 0:5 харьцаагаар ялагдав.
Харин 67 кг-ын жинд Б.Чинзориг Гватемалын Карлос Тобартай тулалдаж, 4:1 харьцаагаар ялсан юм.
Тэрбээр дараагийн тойрогт Лондоны олимпын хүрэл медальт, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, Италийн Винченцо Манджакапретэй тулалдана.


















