Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Чинзоригийн тулаан өндөрлөв

Б.Чинзориг, Элнур Абдураимов нар өмнө нь хоёр таарч нэг нэг хожил авсан бөгөөд Б.Чинзориг хамгийн сүүлд энэ оны Азийн аваргад түүнийг 5:0-ээр ялж байсан билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Чинзоригийн тулаан өндөрлөв
Б.Чинзоригийн тулаан өндөрлөв. Зураг: МҮОНРТ

Ази тивийн аварга боксчин Б.Чинзориг олимпын наадмыг санаснаас эрт өндөрлүүллээ. Тэрбээр өнөөдөр Узбекистаны Элнур Абдураимовтай тулалдаж, 4:1-ээр ялагдлаа.

Б.Чинзориг тулааныг маш сайн эхлүүлж, хөнгөхөн, оновчтой цохилтоор оноо түүсээр эхний үед 3:2-оор илүүрхлээ. Гэвч хоёрдугаар үед дайралтаа багасаж, хамгаалалтдаа илүү анхаарсан нь буруудав. Энэ үед Элнур Абдураимов 5:0-ээр илүүрхжээ. Ийн шийдвэрлэх гуравдугаар үед Б.Чинзориг илүү тоглосон ч эцсийн дүн гарахад таван шүүгчийн дөрөв нь эсрэг талд ялалт өгсөн бөгөөд хоёрдугаар үеийн тааруу тоглолт эцсийн дүнд том нөлөө үзүүлжээ.

Б.Чинзориг, Элнур Абдураимов нар өмнө нь хоёр таарч нэг нэг хожил авсан бөгөөд Б.Чинзориг хамгийн сүүлд энэ оны Азийн аваргад түүнийг 5:0-ээр ялж байсан билээ. Харин энэ удаад олимпын рингэнд тун харамсалтай ялагдав.

Хуваалцах