Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Дүвжид Сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ

-83 кг-ийн жинд өрсөлдөж буй олон улсын хэмжээний мастер Б.Дүвжид штангтай суултын төрөлд 270 кг, хэвтээ шахалтын төрөлд 155 кг, газраас штанг татах төрөлд 272.5 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр алтан медалийн эзэн болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Дүвжид Сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ
Б.Дүвжид Сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 27-30-нд Иран улсад зохион байгуулагдаж буй Сонгодог пауэрлифтингийн багийн аварга шалгаруулах олон улсын анхдугаар тэмцээнд Монгол Улсын баг тамирчид оролцож байна. Түүнчлэн тус тэмцээний -83 кг-ийн жинд өрсөлдөж буй олон улсын хэмжээний мастер Б.Дүвжид штангтай суултын төрөлд 270 кг, хэвтээ шахалтын төрөлд 155 кг, газраас штанг татах төрөлд 272.5 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр алтан медалийн эзэн болжээ.

Тус тэмцээнд өнөөдөр -93, +120 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн хоёр тамирчин өрсөлдөнө.

Хуваалцах