Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Энхзул алтан медалийн төлөө барилдана

Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ даваа гаригт ОХУ-ын Уфа хотод эхэлсэн билээ. Өчигдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Энхзул алтан медалийн төлөө барилдана
Б.Энхзул алтан медалийн төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ даваа гаригт ОХУ-ын Уфа хотод эхэлсэн билээ. Өчигдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.

50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпын наадамд оролцож байсан, спортын мастер Б.Энхзул хагас шигшээд Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр ялснаар өнөөдөр алтан медалийн төлөө барилдана.

55 кг-д 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэл 1/8 шигшээд Кыргызстаны Калмира Билибек Кызыд 4:6-гаар ялагдсан ч өнөөдөр дагаж барилдахаар болов.

Хуваалцах