Б.Энхзул залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ ОХУ-ын Уфа хотод үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, спортын мастер Б.Энхзул мөнгөн медалийн эзэн боллоо.
Мэдээллийн алба

Тэрбээр уржигдар шөвгийн наймд өсвөр үеийн ЕАШТ-ий хошой хүрэл медальт Польшийн Наталья Валцакыг цэвэр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр тус тус ялсан. Тэгвэл өчигдөр шигшээ барилдаанд “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпын наадмын аварга, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт АНУ-ын Эмили Кинг Шилсонд оноогоор цэвэр (0:10) ялагдсанаар үзүүрлэв.
Сонирхуулахад, Б.Энхзулын төрсөн эгч Б.Энхцэцэг 2018 онд Трнавагийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол гурван жилийн дараа дүү нь медаль хүртэв. Түүнчлэн түүний багш П.Чулуунбаатар гурван жил дараалан унаган шавь нараа залуучуудын дэлхийн аваргаас медаль авахуулаад байна.