Б.Эрдэнэбаяр Шанхайн олон улсын гоцлол бүжигчдийн тэмцээнээс шилдгийн шилдэг болон тэргүүн байрын шагнал хүртжээ
Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэбаяр “CKUACE Changhai international dance competition” буюу Шанхайн олон улсын гоцлол бүжигчдийн А зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож 17 орны 650 орчим бүжигчинтэй өрсөлдөж “Уулын залуу” бүжгээрээ шилдгийн шилдэг буюу
Мэдээллийн алба

Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэбаяр “CKUACE Changhai international dance competition” буюу Шанхайн олон улсын гоцлол бүжигчдийн А зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож 17 орны 650 орчим бүжигчинтэй өрсөлдөж “Уулын залуу” бүжгээрээ шилдгийн шилдэг буюу “Top prize” шагнал, “Нутгаа тэмүүлэхүй” бүжгээрээ тэргүүн байрын шагнал хүртлээ.
Ташрамд дуулгахад, Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сард БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын нэрэмжит олон улсын бүжгийн тэмцээний этник төрөлд тэргүүн байр эзэлж, цомын эзэн болсон. Мөн "The 3rd Korea dance grand prix" олон улсын бүжгийн тэмцээний этник төрөлд дэд байр, "BIDF видео бичлэгийн уралдааны тэргүүн байрт, өнгөрсөн долоодугаар сарын 17-нд БНСУ-ын Тэгү хотноо зургаа дахь удаагаа зохион байгуулагдсан олон улсын “В” зэрэглэлийн гоцлол бүжигчдийн уралдаан (Daegu international choreography festival)-д 110 гаруй бүжигчнээс этник төрөлд дэд байрт шалгарснаас гадна өнгөрсөн наймдугаар сард БНСУ-ын нийслэл Сөүлд зохион байгуулагдаж, 13 орны 163 бүжигчин ур чадвараа сорьсон “IAKT - 2021” олон улсын гоцлол бүжигчдийн А зэрэглэлийн уралдаанд “Нутгаа тэмүүлэхүй” бүжгээрээ шилдгийн шилдгээр шалгарч “Гран-при” шагнал, цом, өнгөрсөн сард Данийн вант улсын нийслэл Копенгаген хотноо фестиваль хэлбэрээр зохион байгуулагдсан "Копенгаген одод" олон улсын цахим уралдаанд урилгаар оролцож нэгдүгээр байрын шагнал хүртсэн билээ.





















