Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Ган-Эрдэнэд Улсын шонхор цол олголоо

Төв аймгийн Заамар сумын харьяат Б.Ган-Эрдэнэд Улсын шонхор цол, Монголын хүүхдийн ордны “Эрдэм алтан медаль”, үнэ бүхий зүйл, үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Зүүнхараагийн бөх Ц.Түвдэндоржид Улсын шандас цол, Монголын хүүхдийн ордны “мөнгөн медаль”, үнэ бүхий зүйл гардууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Ган-Эрдэнэд Улсын шонхор цол олголоо
Б.Ган-Эрдэнэд Улсын шонхор цол олголоо. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өсвөрийн бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн Төв аймгийн Заамар сумын харьяат Б.Ган-Эрдэнэд Улсын шонхор цол, Монголын хүүхдийн ордны “Эрдэм алтан медаль”, үнэ бүхий зүйл, үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Зүүнхараагийн бөх Ц.Түвдэндоржид Улсын шандас цол, Монголын хүүхдийн ордны “мөнгөн медаль”, үнэ бүхий зүйл гардууллаа. Мөн шөвгийн дөрөвт үлдсэн Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Өсөх-Ирээдүй, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Аварга” лицей сургуулийн сурагч Ренчинжүгдэр нарт Монголын хүүхдийн ордны хүрэл, медаль үнэ бүхий зүйл гардуулав.

Хуваалцах