Б.Ганболд “Бээжин-2022” паралимпын наадамд оролцох эрхээ авсан бол Ц.Дашдоржийн эрхийг ойрын хугацаанд зарлана
Швед улсад пара цанын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж, Монгол Улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор хоёр тамирчин өрсөлдлөө.
Мэдээллийн алба

Швед улсад пара цанын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж, Монгол Улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор хоёр тамирчин өрсөлдлөө.
Тэмцээний 12.5 км-ын зайд Ц.Дашдорж тав, Б.Ганболд зургадугаар байр эзэлжээ. Мөн 1.5 км-ын спринт зайд Ц.Дашдорж 13, Б.Ганболд 14 байрт орсон байна.
Б.Ганболд аравдугаар сард “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд оролцох эрхээ авсан бол Ц.Дашдоржийн паралимпын наадамд оролцох эрхийг ойрын хугацаанд зарлах юм.
Баг тамирчид цуврал тэмцээнд оролцож, энэ сарын 1-нд эх орондоо ирсэн бөгөөд “Борчийн өргөө” амралтын газар тусгаарлагдан өдгөө “Скай ресорт” цанын баазад бэлтгэл сургуулилтаа хангаж байна.



















