Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Ганчимэг: Чулуун царгил хөгжим хүүхдийн боловсролд эерэг нөлөө үзүүлдэг

Баянхонгор аймаг чулуун царгил хөгжмийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Ганчимэг: Чулуун царгил хөгжим хүүхдийн боловсролд эерэг нөлөө үзүүлдэг
Б.Ганчимэг: Чулуун царгил хөгжим хүүхдийн боловсролд эерэг нөлөө үзүүлдэг. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймаг чулуун царгил хөгжмийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч байна. Тус аймгийн хүүхдийн “Тэмүжин” театр чулуун царгил хөгжмийг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хэрхэн яаж тоглохыг зааж, сургаж эхэлжээ. Уг хөгжмийн зэмсэг нь байгалийн дуу авиаг гаргадаг учраас хүүхдийн боловсролд эерэг нөлөө үзүүлдэг байна. Үүнээс гадна “Тэмүжин” театрын хүүхдүүд олон шинэ дуулалт жүжиг тавиад байна гэж Хүүхдийн “Тэмүжин” театрын дарга Б.Ганчимэг ярилаа.

Дашрамд дурьдахад,Баянхонгор аймагт анх БНМАУ-ын Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр аймгийн төвд 1986 онд 620 хүүхэдтэй 14 төрлийн дугуйлан хичээллүүлж, үйл ажиллагааг эхлэж байжээ.

Хуваалцах