Б.Ганзоригт 3.5 жилийн ял оноолоо
Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал Хөвсгөл аймгийн шүүхэд энэ сарын 24-ний өдөр болсон бөгөөд “Хөвсгөл ньюс” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг нарт анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр нь үлдээжээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн оны зургадугаар сарын 28-нд буюу УИХ-ын сонгуулийн үеэр “Хөвсгөл ньюс” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг өөрийн телевизийн сэтгүүлчийн биед халдаж танхайрсан хэрэг гарч эрүүгийн хэрэг үүсгээд байсан. Хөвсгөл аймгийн анхан шатны шүүх хурлаар Б.Ганзоригт гурван жил таван сар, хамтран танхайрсан гэх Б.Лхагвасүрэнд гурван жил нэг сарын хорих ял тус тус оноосон. Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал Хөвсгөл аймгийн шүүхэд энэ сарын 24-ний өдөр болсон бөгөөд “Хөвсгөл ньюс” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг нарт анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр нь үлдээжээ.


















