Б.Гарамгайбаатарыг бүлгийн даргад нэр дэвшүүлэв
Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж бүлгийн даргынхаа асуудлыг хэлэлцлээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж бүлгийн даргынхаа асуудлыг хэлэлцлээ. Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат Засгийн газарт орж, Аж үйлдвэрийн сайд болсон тул ийнхүү бүлгийн шинэ даргаа сонгохоор хуралдсан юм.
Өнөөдрийн хурлаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарыг бүлгийн даргад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байна. Одоо бүлгээс гаргасан уг саналыг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд оруулж байж эцсийн шийдвэрийг гаргах юм.


















