Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Хонгорзул эхний ялалтаа авлаа

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Болдсайханы Хонгорзул 1/8 шигшээд Францын туршлагатай бөх Матилде Ривьертэй хүч үзэж 7:5-аар ялав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Хонгорзул эхний ялалтаа авлаа
Б.Хонгорзул эхний ялалтаа авлаа. Зураг: МҮОНРТ

Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн дөрөв дэх өдрийн барилдаан эрэгтэй, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Болдсайханы Хонгорзул 1/8 шигшээд Францын туршлагатай бөх Матилде Ривьертэй хүч үзэж 7:5-аар ялав.

Барилдааны эхэнд манай бөх хоёр оноо авч, тэргүүллийг гартаа авсан. Удалгүй өрсөлдөгч нь манай бөхийг давхар хамж унагахад Хонгорзул давуулж шидэв. Шүүгч франц бөхөд дөрөв, Хонгорзулд хоёр оноо өглөө. Манайхан челленж хийсэн ч амжилтгүй болж, эсрэг бөхөд дахин нэг оноо нэмэгдсэн юм. Дараа нь Хонгорзул нэг оноо авснаар 5:5 болон тэнцсэн ч өрсөлдөгч нь бүхэл оноо авсан гэдэг утгаараа барилдаанд ялж байв.

Цаг дуусахад арав гаруй секунд дутуу, хожигдож яваа эгзэгтэй мөчид Ривиере манай бөхийн хөлд суухад давуулж шидээд хоёр оноо авлаа. Энэ мөчид франц бөх гэмтэл авсан тул барилдааныг үргэлжлүүлэх боломжгүй болов.

Ингэснээр тэрбээр шөвгийн наймд олимп, дэлхийн аварга эзэн орны Рисако Кавайтай барилдана.

Хуваалцах