Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо
Тэрбээр дагах барилдаанд Гвинейн тамирчин Фатоумата Камараг оноогоор (10:0) цэвэр яллаа. Ингэснээр манай бөх олимп, дэлхийн аварга АНУ-ын алдарт Хелен Марулистэй өнөө орой хүрэл медалийн төлөө хүч үзнэ.
Мэдээллийн алба

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж буй өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Болдсайханы Хонгорзул хүрэл медалийн төлөө хүч үзэхээр шалгарч үлдлээ.
Тэрбээр дагах барилдаанд Гвинейн тамирчин Фатоумата Камараг оноогоор (10:0) цэвэр яллаа. Ингэснээр манай бөх олимп, дэлхийн аварга АНУ-ын алдарт Хелен Марулистэй өнөө орой хүрэл медалийн төлөө хүч үзнэ.

Хелен Луиза Марулис – 2016 оны Риогийн олимпын аварга, дэлхийн хошой аварга (2015, 2017) бөх. Бөхөөр олимпын аварга болсон анхны Америк эмэгтэй. 55 кг-д барилдаж байгаад жин өгсөж, 58 кг-д орж ирсэн. 2002 оноос хойш ялагдаагүй байсан Японы домогт Саори Ёшидагийн тасралтгүй ялалтыг Риод зогсоосон бөх. Өдгөө 29 настай.
2015, 2017 онд дэлхийн аварга болохдоо нийт ес барилдаж, нэг ч оноо алдаагүй. 2014 ны ДАШТ-ий хүрэл, 2012 оны ДАШТ-ий мөнгөн медальтай. 2011 оны Панамерикийн наадмын аварга.
Токио олимпод Хелен Марулис (АНУ) эхлээд Нинин Роныг (Хятад) - 8:4 ялсан.
Дараа нь Татьяна Китыг (Украин) 8:0 давсан.
Хагас шигшээд Японы Рисако Каваид 2:1 ялагдсан юм.


















