Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө олимп, дэлхийн аварга Хелен Марулистэй барилдлаа

Б.Хонгорзул өнөөдөр дагах барилдаанд Гвинейн Фатоумата Камараг 10:0 оноогоор цэвэр ялсан

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө олимп, дэлхийн аварга Хелен Марулистэй барилдлаа
Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө олимп, дэлхийн аварга Хелен Марулистэй барилдлаа. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Болдсайханы Хонгорзул эх орноо төлөөлөн зодоглож, 1/8 шигшээд Францын туршлагатай бөх Матилде Ривьертэй хүч үзэж 7:5-аар ялсан. Тэрбээр шөвгийн наймд "Рио-2016" олимпын наадмын болон дэлхийн гурван удаагийн аварга, Японы бөх Рисако Кавайтай таарч, 0:7-гоор ялагдсан.

Рисако Кавай хагас шигшээд АНУ-ын Хелен Марулисийг 2:1-ээр ялсан бөгөөд Б.Хонгорзул өнөөдөр дагах барилдаанд Гвинейн Фатоумата Камараг 10:0 оноогоор цэвэр ялсан билээ. Ийн дөнгөж сая Б.Хонгорзул олимп, дэлхийн аварга АНУ-ын бөх Хелен Марулистэй хүрэл медалийн төлөө барилдаж, 0:11 онооны харьцаатай ялагдаж, олимпын тавдугаар байрт орлоо.

Хуваалцах