Б.Хулан, Б.Халиун нар өсвөр үеийн ДАШТ-д зодоглоно
Бөхийн төрлүүдийн 2021 оны өсвөр үеийн ДАШТ өнөөдрөөс энэ сарын 25-ныг хүртэлх хугацаанд Унгарын нийслэл Будапешт хотод болно.
Мэдээллийн алба

Бөхийн төрлүүдийн 2021 оны өсвөр үеийн ДАШТ өнөөдрөөс энэ сарын 25-ныг хүртэлх хугацаанд Унгарын нийслэл Будапешт хотод болно. “Женко” клубийн тамирчин, Япон улсад амьдардаг эгч дүү Б.Хулан, Б.Халиун нар аавынхаа хамт тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Тэд Японы домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшидагийн удирддаг “Ичиши” клубээс чөлөөт бөхийн үндэс сууриа тавьсан. Тэгвэл өдгөө олимп, дэлхийн олон аваргыг төрүүлсэн алдарт “Шигакүкан” ахлах сургуульд сурч байгаа юм байна.
Ташрамд дуулгахад, эгч дүү бөх тус сургуульд Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн домогт дасгалжуулагч Казүхито Сакайгийн (С.Ёшида, К.Ичо, Х.Обара, Э.Тосака, Ч.Ичо гээд олон алдартны багш) удирдлага дор бэлтгэлээ базаадаг аж.



















