Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Хулан Красноярскоос хүрэл медаль хүртэв

Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанд эзэн орны Лейла Карымоваг 5:2-оор ялснаар тус тэмцээнээс анхны хүрэл медалиа зүүлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Хулан Красноярскоос хүрэл медаль хүртэв
Б.Хулан Красноярскоос хүрэл медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээнээс манай бөхчүүд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн билээ.

Тэгвэл гурав дахь өдөр нь эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, Дмитрий Миндиашвилигийн ОУТ-ий хүрэл, УАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт ОУХМ Батхуягийн Хулан хүрэл медаль хүртэв.

Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанд эзэн орны Лейла Карымоваг 5:2-оор ялснаар тус тэмцээнээс анхны хүрэл медалиа зүүлээ.

Харин 62 кг-д ОУХМ Э.Гантуяа хоёр ялж, хоёр ялагдсан ч медаль хүртэж чадсангүй. Тэрбээр Оросын хоёр бөхтэй ялалт, ялалтын харьцаа тэнцэж гурван биенээ тойрсон ч онооны чанараар медалийн гадна үлдсэн.

Хуваалцах