Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал ирэх сарын 12-ныг хүртэл хойшиллоо

шүүгдэгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир шүүх хурлыг ирэх сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Хурц нарт холбогдох шүүх хурал ирэх сарын 12-ныг хүртэл хойшиллоо
Б.Хурц нарт холбогдох шүүх хурал ирэх сарын 12-ныг хүртэл хойшиллоо. Зураг: МҮОНРТ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох анхан шатны шүүх хурал өнөөдөр Төв аймгийн шүүхэд хаалттай эхэлсэн. Мөн дээрх шүүх хуралд хохирогчоор С.Зориг агсны гэргий Б.Булган болон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцсон юм.

Эргэн сануулахад, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэрэг шүүхэд шилжсэн байдаг.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс тус шүүх хуралд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг дарамталсан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оруулах шаардлагатай гэж үзсэн тул өглөө эхэлсэн шүүх хурлыг 14:00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 415 дугаар ангид хоригдож байсан Ц.Амгаланбаатарыг шүүх танхимд авчирсны дараа шүүх хурал үргэлжилсэн билээ.

Ийн хоёр цаг үргэлжилсний ард шүүгдэгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир шүүх хурлыг ирэх сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.

Хуваалцах