Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Хурцтай холбоотой нотлох баримт ирээгүй гэв

хэн гэдэг шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан гэх баримт хүргүүлээгүй байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Хурцтай холбоотой нотлох баримт ирээгүй гэв
Б.Хурцтай холбоотой нотлох баримт ирээгүй гэв. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн эсвэл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр яллагдагч Б.Хурцын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд прокуророос дээрх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгааг нотлох баримтыг ирүүлээгүй тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг сунгах саналыг хүлээн авахаас татгалзжээ.

Өөрөөр хэлбэл, хэн гэдэг шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан гэх баримт хүргүүлээгүй байна.

Эргэн сануулахад, С.Зориг агсныг хөнөөсөн хэмээн буруутгагдаж хорих ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгтэй холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өнгөрсөн сард 48 цаг саатуулсан. Мөн прокуророос санал хүргүүлсний дагуу цагдан хорих хугацааг 15 хоногоор хоёр удаа сунгасан байдаг.

Хуваалцах