Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Хурцыг үргэлжлүүлэн саатуулахаар болов

Б.Хурцын цагдан хориог сунгах эсэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Улмаар Б.Хурцыг нэмж 15 хоног саатуулахаар болжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Хурцыг үргэлжлүүлэн саатуулахаар болов
Б.Хурцыг үргэлжлүүлэн саатуулахаар болов. Зураг: МҮОНРТ

С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаж хорих ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн харьяаллыг өөрчилж, Авлигатай тэмцэх газраас Цагдаагийн ерөнхий газрын Тусгай субъектийн хэлтэст шилжүүлсэн. Дээрх хэрэгтэй холбоотой зайлшгүй тодруулах шаардлагатай зүйлс байсан учир өнгөрсөн сард Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг 48 цаг саатуулж, тайлбар авсан. Мөн үргэлжлүүлэн саатуулах эсэх талаар прокурорын газарт санал хүргүүлж, улмаар цагдан хориог 15 хоногоор сунгасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүний цагдан хорионы хугацаа өнөөдөр дуусч байгаа юм.

Үүнтэй холбоотой Б.Хурцын цагдан хориог сунгах эсэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Улмаар Б.Хурцыг нэмж 15 хоног саатуулахаар болжээ.

Хуваалцах