Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Хурцын нарын шүүх хурал 14:30 цаг хүртэл завсарлалаа

УИХ-ын түр хорооны гишүүд (Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан) дээрх хаалттай хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлтээ хүргүүлсэн боловч хүлээж авсангүй.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Хурцын нарын шүүх хурал 14:30 цаг хүртэл завсарлалаа
Б.Хурцын нарын шүүх хурал 14:30 цаг хүртэл завсарлалаа. Зураг: МҮОНРТ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард Төв аймгийн шүүхэд хаалттай болсон. Гэвч шүүгдэгчид болон өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргаад байсан билээ. Тэгвэл дээрх шүүх хурал өнөөдөр Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай эхэлсэн. Мөн шүүх хуралд хохирогчоор С.Зориг агсны гэргий Б.Булган болон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцсон юм.

Мөн УИХ-ын түр хорооны гишүүд (Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан) дээрх хаалттай хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлтээ хүргүүлсэн боловч хүлээж авсангүй.

Үүнээс гадна шүүхийн гадаа МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл ТББ-ын төлөөлөл "Нүд цавчихгүй" нэртэй жагсаал хийлээ. Мөн Шударга ёсны төлөөх ард түмний нэгдэл ТББ болон Б.Хурцын найз нөхдийн зүгээс “сөрөг жагсаал” зохион байгуулав.

Эргэн сануулахад, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэрэг шүүхэд шилжсэн байдаг.

Хуваалцах