Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Лхагвасүрэн агсны "Чамдаа би хайргүй байхын аргагүй" шүлгээр бүтсэн дууг "Харанга" хамтлаг дуулна

"Чамдаа би хайргүй байхын аргагүй" шүлгэнд Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат ая хийжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Лхагвасүрэн агсны "Чамдаа би хайргүй байхын аргагүй" шүлгээр бүтсэн дууг "Харанга" хамтлаг дуулна
Б.Лхагвасүрэн агсны "Чамдаа би хайргүй байхын аргагүй" шүлгээр бүтсэн дууг "Харанга" хамтлаг дуулна. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсны "Чамдаа би хайргүй байхын аргагүй" шүлгийг "Харанга" хамтлаг дуу болгожээ.

"Чамдаа би хайргүй байхын аргагүй" шүлгэнд Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат ая хийжээ.

Тэрбээр "Б.Лхагвасүрэн ахад дуу хийе гэж хандахад их сайхан хүлээж авсан. Энэ шинэ дуугаа "Хайр" тоглолтын үзэгчдэд "Харанга" хамтлаг маань анх удаа хүргэх юм" гэлээ.

"Чамдаа би хайргүй байхын аргагүй"

Уул бууралтахад ухаарч хамт байлаа

Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа

Найр хайрын дунд уярч хамт байлаа

Нас насны хөлд улирч хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа

Өлгий живх хоёр оёход инээж хамт байлаа

Үүл нарны ээлжинд үргэлж хамт байлаа

Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа

Од харваж унахад эрж хамт байлаа

Саахалтын чинээхэн холдоход зүүдэлж хамт байлаа

Санаан зоргоороо хоёулаа эрхэлж хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Хуваалцах