Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Мөнхбаатар: Засуул хүн бөхтэйгээ хамт давж, хамт унаж байдаг

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдаж байгаа.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Мөнхбаатар: Засуул хүн бөхтэйгээ хамт давж, хамт унаж байдаг
Б.Мөнхбаатар: Засуул хүн бөхтэйгээ хамт давж, хамт унаж байдаг. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдаж байгаа.

Уртын дуучин МУГЖ, Засуул Б.Мөнхбаатар: Миний хувьд 17 жил бөхийн засуул хийж байна. Энэ жил бөхчүүд өнгөтэй байна. Нэгийн даваа эхлээд бөхчүүд гараад ирэхээр харна даа. Манай бөхчүүд бүгд бэлтгэл сайтай байна. Миний хувьд залуу бөхчүүд нэлээд өнгөлж барилдах байх гэсэн бодолтой байна. Заан начингууд нэлээд дээгүүр барилдах болов уу. Дархан аварга Н.Батсуурь маань бэлтгэл сайтай байна. Мөн О.Хангай, П.Бүрэнтөгс аварга, Э.Батмагнай начин, С. Сүхбат заан зэрэг бөхчүүд бэлтгэл сайтай байна.

Улсын арслан Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нар ч бэлтгэл сайтай харагдаж байна. Энэ жил бөхчүүдийн бэлтгэл жигд байна. Бороо хур бага орж, халтиргаа гулгаагүй байгаасай. Өнгөрсөн жил бөхчүүд болон засуулууд нэлээд халтирч унасан. Энэ зүлгийг туршиж үзсэн. Өнгөрсөн жилийн зүлгийг бодвол гайгүй гэж байна лээ. Бөх хүний засуул гэдэг бол бөхийнхөө багш дасгалжуулагч, эмч, зөвлөгч нь байдаг. Миний мөрөн дээрээс аварга арслангууд төрж байсан. Засуул хүн бөхтэйгээ хамт давж, хамт унаж байдаг шүү дээ.

Хуваалцах