Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Мөнхбаатар: Зуунмод сумын бүтээн байгуулалтын зураг төсвийг эхлүүлнэ

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Төв аймгийн Зуунмод суманд ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Мөнхбаатар: Зуунмод сумын бүтээн байгуулалтын зураг төсвийг эхлүүлнэ
Б.Мөнхбаатар: Зуунмод сумын бүтээн байгуулалтын зураг төсвийг эхлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Төв аймгийн Зуунмод суманд ажиллалаа.

Зуунмод сумын хөгжлийн төлөвлөлт, 2021 оны ажлын талаар танилцуулж холбогдох албаныхантай санал солилцлоо.

Энэхүү уулзалтын үеэр 2022 онд Зуунмод хотод сургууль, эмнэлэгийн өргөтгөл, Баруун Зуунмод, Баянхошуу багийн дэд бүтцэд бүрэн холбох ажлууд, мөн Зуунмод голын цэцэрлэгт хүрээлэн, Тээвэрчдийн талбай, Зуунмод хот доторх авто болон явган зам, усан бассейн зэрэг ажлуудын зураг төсвийг хийж эхлэхээр болсон байна.

Эх сурвалж: БХБЯ

Хуваалцах