“Б.Мөнхцэлмэгийг баривчлаагүй, тайлбар авсан” гэв
“Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг тэргүүтэй тус хөдөлгөөний гишүүд, дэмжигчид өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны 600 гаруй сая төгрөгөөр тавилга авч тохижуулсан гэх өрөөний дотор заслыг үзэхээр тус яаманд очсон.
Мэдээллийн алба

“Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг тэргүүтэй тус хөдөлгөөний гишүүд, дэмжигчид өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны 600 гаруй сая төгрөгөөр тавилга авч тохижуулсан гэх өрөөний дотор заслыг үзэхээр тус яаманд очсон. Энэ үеэр цагдаагийн алба хаагчид Б.Мөнхцэлмэгийг баривчилсан гэх мэдээлэл цахим орчинд тарсан.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Б.Мөнхцэлмэгийг баривчилсан асуудал байхгүй. Тайлбар аваад явуулсан байна” гэв.


















