Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Мөнхзаяа Хятадын тамирчдыг ардаа орхив

БНХАУ-ын Чэндү хотод хөнгөн атлетикийн “Чэндү” марафон гүйлтийн олон улсын тэмцээн боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Мөнхзаяа Хятадын тамирчдыг ардаа орхив
Б.Мөнхзаяа Хятадын тамирчдыг ардаа орхив. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Чэндү хотод хөнгөн атлетикийн “Чэндү” марафон гүйлтийн олон улсын тэмцээн боллоо. 42 км-ын зайд болсон тус уралдаанд 30 мянга гаруй сонирхогч, мэргэжлийн 100 гаруй тамирчин өрсөлдөхөд “Алдар” спорт хороо, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа 2:36:50 цагийн амжилтаар алтан медаль хүртэж, урд хөршийн тэнгэрт төрийн далбайгаа мандууллаа. Харин удаах байрт Хятадын гүйгчид оржээ. Сонирхуулахад, манай гүйгч Б.Мөнхзаяа өнгөрсөн жил урд хөршид болсон олон улсын марафонд түрүүлж, “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ хүртсэн билээ.

Хуваалцах