Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Б.Обама ОХУ-д болох “Их хорь”-ийн уулзалтад оролцоно

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ирэх есдүгээр сард болох “Их хорь”-ийн уулзалтад оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Обама ОХУ-д  болох “Их хорь”-ийн уулзалтад оролцоно
Б.Обама ОХУ-д болох “Их хорь”-ийн уулзалтад оролцоно. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ирэх есдүгээр сард болох “Их хорь”-ийн уулзалтад оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Олон улсын ажиглагчдын дүгнэж байснаар ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох тус дээд хэмжээний уулзалтад Б.Обама оролцохгүй байж магадгүй гэсэн таамаглал ийнхүү няцаагдлаа. АНУ-ын тагнуулын албаны ажилтан асан Э.Сноуденд ОХУ нэг жилийн түр орогнох зөвшөөрөл олгосноос үүдэн хоёр гүрний харилцаанд сэв сууж болзошгүй байдал үүсээд байсан билээ.

Тэгвэл Б.Обама энэ асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлж, “Хэдийгээр ОХУ АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Э.Сноуденд түр хугацааны орогнол олгосон ч энэ нь уулзалтад оролцоход нөлөөлөхгүй” хэмээсэн байна.

Түлхүүр үг:Обама
Хуваалцах