Б.Обамагийн Хятад дахь айлчлал эхлэв
Бээжин хотноо Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны “APEC” байгууллагын 17 дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Бээжин хотноо хүрэлцэн ирсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Мэдээллийн алба

Бээжин хотноо Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны “APEC” байгууллагын 17 дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Бээжин хотноо хүрэлцэн ирсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгчийг тус улсын Гадаад хэргийн сайд Ван И угтан авчээ. Обама өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзах гэнэ. Уулзалтын үеэр хоёр гүрний батлан хамгаалах салбарын асуудлаар ярилцах аж.
Дашрамд дурдахад, тус чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абе, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гён Хэ нар иржээ.


















