Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Одхүүгийн гомдлыг нийслэлийн шүүх хэлэлцэнэ

Түүнийг дүүргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар 4.6 жилийн ял оноосон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Одхүүгийн гомдлыг нийслэлийн шүүх хэлэлцэнэ
Б.Одхүүгийн гомдлыг нийслэлийн шүүх хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Үндэсний бөхийн нэр хүндийг үе үе сэвтээж явах цөөнгүй бөхчүүд байх. Тэдний нэг болох улсын начин Б.Одхүү өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 21:00 цагийн үед нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моннис Пропертиес” ХХК-ийн нэг давхарт байрлах “Garden” рестораны эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд өөрөөсөө дээр цолтой бөх болох улсын заан Ц.Баярсайханыг үл хүндэтгэн зодож танхайрч, улмаар түүний биед хүнд гэмтэл учруулсан юм.

Түүнчлэн ресторанд үйлчлүүлж байсан үйлчүүлэгчдийг айлган сүрдүүлж, хойноос нь элдэж хөөх, харсан хүн болгон луу гарт тааралдсан шилэн аяга шидэж, зэвсгийн чанартай зүйлээр олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байдаг.

Түүнийг дүүргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар 4.6 жилийн ял оноосон. Гэвч улсын начин Б.Одхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрөөд зогсохгүй давж заалдсан юм. Гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүх авч хэлэлцэх юм байна.

Түлхүүр үг:улсын начин Б.Одхүү
Хуваалцах