Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Отгонсэлэнгийн саарал үрээ төвийн бүсийн сонгомол дунд насанд түрүүллээ

Энэ жилийн Улсын баяр наадмыг хойшлуулж, ирэх жил зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэсэн хэдий ч УОК-оос зөвшөөрөл авч, спортын тэмцээн уралдааныг үзэгчгүй зохион байгуулж болно гэж Засгийн газраас мэдэгдсэн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Отгонсэлэнгийн саарал үрээ төвийн бүсийн сонгомол дунд насанд түрүүллээ
Б.Отгонсэлэнгийн саарал үрээ төвийн бүсийн сонгомол дунд насанд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд тус ойг угтаж гурван аймагт хурдан морины уралдаан зохион байгуулахаар болсон билээ.

Тодруулбал, энэ сарын 6-8-ны хооронд Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ховд аймгийн Ховд суманд зохион байгуулж байна.

Энэ жилийн Улсын баяр наадмыг хойшлуулж, ирэх жил зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэсэн хэдий ч УОК-оос зөвшөөрөл авч, спортын тэмцээн уралдааныг үзэгчгүй зохион байгуулж болно гэж Засгийн газраас мэдэгдсэн билээ.

Сэлэнгэ аймагт болж буй төвийн бүсийн уралдааны сонгомол дунд насанд 79 үрээ уралдаж, дараах хүлэг түрүүлж, айрагдлаа.

1.Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Будын Отгонсэлэнгийн саарал

2.Улаанбаатар хотын Партизаны сангийн аж ахуйн уяач Аюушжавын Лхагвын зээрд

3.Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн зээрд халзан

4.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уяач Ц.Чимэдбавуугын шарга халзан

5.Өмнөговь аймгийн Цогтцөций сумын уяач Батмөнхийн Тогтохын бор халзан

Хуваалцах