Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Отгонсүх: Тасганы овооноос Эх нялхсын уулзвар хүртэлх замын суурь асфальт, бетон хучилтын ажил хийгдэж байна

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Отгонсүх: Тасганы овооноос Эх нялхсын уулзвар хүртэлх замын суурь асфальт, бетон хучилтын ажил хийгдэж байна
Б.Отгонсүх: Тасганы овооноос Эх нялхсын уулзвар хүртэлх замын суурь асфальт, бетон хучилтын ажил хийгдэж байна. Зураг: МҮОНРТ

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ.

Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэхүү ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодруулахад “Өнөөдөр Тасганы овооноос Эх нялхсын уулзвар хүртэлх авто замын суурь асфальт, бетон хучилтын ажил хийгдэж байна. Замын ажилд хоёр техник асфальт, бетон дэвсэгч, хоёр хийн дугуйт, хоёр булт индүү, хоёр ачаа болон нэг усны машин ажиллаж байна.

Одоогийн байдлаар Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанд дуусгахын тулд 100 гаруй замчид 24 цагаар замын ажилд ажиллаж байна” гэв.

Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх чиглэлийн хойд хэсгийн зам засвар шинэчлэлтийн ажил энэ сарын 13-нд дуусах бөгөөд үргэлжлүүлэн урд замын ажил эхлэх юм байна.

Хуваалцах