Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг цэвэр яллаа

Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг цэвэр яллаа
Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг цэвэр яллаа. Зураг: МҮОНРТ

Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.Тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцож байна.

Эхний өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 59 кг-д Т.Алтжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Э.Даваанасан нар хүч үзэж байна. Дөнгөж сая 50 кг-ын жинд Б.Мөнхнар эхний тойрогт БНХАУ-ын бөхөд ялагдсан бол 55 кг-ын жинд Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг оноогоор (10:0) цэвэр яллаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах