Б.Отгонтуяа Энэтхэгийн бөхтэй алтан медалийн төлөө барилдана
Б.Отгонтуяа болон Энэтхэгийн бөх хоёулаа тус бүр хоёр ялаад байгаа бөгөөд ялсан нь аваргалж, өрсөлдөгч нь мөнгөн медалийн эзэн болно.
Мэдээллийн алба

Кыргызстаны нийслэл Бишкект бөхийн төрлүүдийн “U17” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, залгуулаад U23 ангиллын тэмцээн сонгомол бөхийн төрлөөр үргэлжилж байна.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд дөрвөн бөх тойргоор барилдаж байна. Уг жинд Монгол Улсаа төлөөлөн зодоглож буй “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Баянмөнхийн Отгонтуяа 2021 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Ассылзат Сагымбайг 7:2-оор, эзэн орны Арук Кадырбек Кызыг цэвэр яллаа.
Ийн тэрбээр Энэтхэгийн Жиотитэй тойргийн сүүлийн барилдаанаа хийхээр боллоо. Б.Отгонтуяа болон Энэтхэгийн бөх хоёулаа тус бүр хоёр ялаад байгаа бөгөөд ялсан нь аваргалж, өрсөлдөгч нь мөнгөн медалийн эзэн болно.


















