Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

НХ
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаан болж байна. Хуралдаанаар 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо. Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 573 төсөл арга, хэмжээ хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 95.1 хувьтай байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Б.Пүрэвдагва “Хагас коксон шахмал түлшний татан авалт хэвийн үргэлжилж байгаа. 45680 тонн түлшийг 446 цэгээр борлуулж байна. Зүүн түлшний үйлдвэрт өдөрт 1400 тонн шахмал түлш үйлдвэрлэж буй.

6af14f8322dfb32b15f75b0d

Өнөөдрийн байдлаар 5000 өрхийг шингэрүүлсэн хийн түлш, 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлсэн. Энэ өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7-10 мянган айлыг эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү ажил хоёр үе шаттай. Нэгдүгээрт,  дулаалга, хоёрт, дулаан хураагуур яригдах юм.

Гэр хорооллын бүсэд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл цахилгааны үнийг тэглэсэн байдаг. Энэ цагт дулаан хуримтлуулж, өдрийн цагаар ашиглах технологи юм. 11 дүгээр сарын 20-ны өдөр төв талбайд иргэддээ мэдээлэл нээлттэй өгнө. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын бүсэд жижиг станцуудыг байгуулна” гэлээ.


Хуваалцах