Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Пүрэвдорж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлжээ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдоржид энэ сарын 9-нд Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Пүрэвдорж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлжээ
Б.Пүрэвдорж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлжээ. Зураг: МҮОНРТ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдоржид энэ сарын 9-нд Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хурлын үеэр ажлаас халагдах өргөдлөө өгснөө дуулгаад “АТГ-аас намайг албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутган шалгаж эхэлсэн. Миний хувьд бусдын зовж олсон мөнгийг хумслах ухамсар болоод ашиг сонирхол байхгүй. Ер нь хүмүүс энэ газарт шалгагдаж байхдаа хөндлөнгөөс нөлөө үзүүлдэг гэж ярьдаг. Тиймээс миний бие хөндлөнгийн нөлөө байлгахгүйн үүднээс ажлаа өгч байгаа. Түүнчлэн дүрэм журмын дагуу шалгуулна. Би цаашдаа улс төрд өрсөлдөх хүний хувьд үүгээрээ улстөрийн соёлыг бий болгоно” гэсэн юм.

Хуваалцах