Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Пүрэвдорж: Иргэд 30 хоногоос дээш хугацаагаар зорчих бол виз авах ёстой

Монгол, ОХУ-ын иргэд өнгөрөгч 14-ний өдрөөс эхлэн 30 хүртэл хоногоор харилцан визгүй зорчиж эхэлсэн билээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Пүрэвдорж: Иргэд 30 хоногоос дээш хугацаагаар зорчих бол виз авах ёстой
Б.Пүрэвдорж: Иргэд 30 хоногоос дээш хугацаагаар зорчих бол виз авах ёстой. Зураг: МҮОНРТ

Монгол, ОХУ-ын иргэд өнгөрөгч 14-ний өдрөөс эхлэн 30 хүртэл хоногоор харилцан визгүй зорчиж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж “Энэхүү хэлэлцээр хэрэгжсэнээр Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэх, аялал жуулчлал эрчимжих, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн ашиг орлого өсөх өргөн боломж нээгдэж байна. Боломжийг үр дүнтэй ашиглахын хамт тухайн иргэн анх орсон өдрөөс 180 хоногийн туршид 90 хоногоос илүүгүй байх ёстойг анхаарч мөрдөх учиртай. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих ангиллын виз авна. Монгол Улсын иргэд хөрш улсдаа визгүй зорчих эрхээ эдлэхдээ хууль дүрмийг ягштал баримталж, энгэр дэх паспортын хамт эх орон, үндэстний нэр хүнд хамт явааг үргэлж анхаарна гэдэгт итгэж байна” гэж ярилаа.

Дашрамд дурдхад визгүй зорчиж эхэлснээс хойших нэг өдрийн дотор Алтанбулаг, Сүхбаатар боомтоор хил нэвтэрсэн зорчигчдын тоо 21.7 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Хуваалцах