Б.Сэр-Од хүрэл медаль хүртжээ
Японы Токио хотноо ням гарагт буюу гуравдугаар сарын 1-нд болсон "Lake Biwa Marathon" уралдаанд Гавьяат тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртлээ.
Мэдээллийн алба

Японы Токио хотноо ням гарагт буюу гуравдугаар сарын 1-нд болсон "Lake Biwa Marathon" уралдаанд Гавьяат тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртлээ.
42 км 195 метр зайг Кенийн Самуэль Ндунгу 2.09.08 цагийн амжилтаар туулж түрүүлсэн бол Италийн Даниэлэ Меуччи хоёрдугаар байрт орж, Б.Сэр-Од Италийн тамирчнаас 8 секундын хойно буюу 2.11.18 цагт бариалжээ. Японы тамирчдаас дөрвөн тамирчин топ аравт багтсан бөгөөд тэд 4-5, 8-10-р байрт орсон байна.
Гавьяат тамирчин Б.Сэр-Од Азийн марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнээс 2013 алт, 2008 онд мөнгөн медаль хүртэж, манай улсын түүхэнд тивийн анхны медалийг авчирч байсан. Мөн тэрээр 2014 онд БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн их наадмын марафонд IV байр, хамгийн сүүлд “Фүкоко"-гийн марафоноос хүрэл медаль хүртээд байгаа юм.
Б.Сэр-Од марафоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2003 оноос долоон удаа, 2004, 2008, 2012 оны олимпийн их наадамд эх орноо төлөөлөн оролцсон юм. Тэрээр 2014 оноос Япон улсад бэлтгэл сургуулилалтаа хийж байна.


















