Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Шоовдор, Э.Даваачимэг нар шөвгийн наймд шалгарлаа

“Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-ий тав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57, 59 кг-ын жингийн Монголын бөхчүүд хоёр дэвжээнд нэгэн зэрэг барилдаж ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар шөвгийн наймд шалгарлаа
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар шөвгийн наймд шалгарлаа. Зураг: МҮОНРТ

“Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-ий тав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57, 59 кг-ын жингийн Монголын бөхчүүд хоёр дэвжээнд нэгэн зэрэг барилдаж ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарлаа.

Тодруулбал, 59 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор 1/8 шигшээд Европын наадам болон ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Светлана Липатоваг 2:1-ээр, 57 кг-д Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 1/8 шигшээд энэ жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Элвира Камалоглуг оноогоор цэвэр (11:0) ялав.

Хуваалцах