Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Шоовдор тивдээ хоёр дахиа үзүүрлэв

манай бөх 7:1-ээр илүүрхэж явсан ч барилдааны төгсгөлд дөрвөн оноо алдав.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Шоовдор тивдээ хоёр дахиа үзүүрлэв
Б.Шоовдор тивдээ хоёр дахиа үзүүрлэв. Зураг: МҮОНРТ

“Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн барилдаан үргэлжилж байна.

“Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор 59 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Азийн аваргад 2014 онд мөнгө, 2018 онд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Алматыгийн дэвжээнд хэсэгтээ Энэтхэгийн Саритатай хийж 5:4-өөр, эзэн орны Диана Каюумоваг 13:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Дилфуза Аймбетоваг 10:0-ээр ялсан.

Тэгвэл шигшээ барилдаанд зоондоо ялсан өнгөрсөн жилийн Азийн аварга Энэтхэгийн Саритатай дахин таарч 7:10-аар харамсалтай ялагдал хүлээлээ. Учир нь манай бөх 7:1-ээр илүүрхэж явсан ч барилдааны төгсгөлд дөрвөн оноо алдав.

Хуваалцах