Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Шоовдорын Красноярскийн гран пригийн тав дахь медаль

Энэ нь түүний Красноярскийн дэвжээнээс хүртсэн тав дахь медаль (2015, 2020, 2021 онд алт, 2016 онд хүрэл) болж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Шоовдорын Красноярскийн гран пригийн тав дахь медаль
Б.Шоовдорын Красноярскийн гран пригийн тав дахь медаль. Зураг: МҮОНРТ

“Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.

Энэ нь түүний Красноярскийн дэвжээнээс хүртсэн тав дахь медаль (2015, 2020, 2021 онд алт, 2016 онд хүрэл) болж байна.

Тэрбээр тэгшитгэлд Казахстаны Диана Каюмоваг 7:1-ээр ялсан ч 1/4 шигшээд Азербайжаны Алена Колесникт 6:6-гаар бүхэл онооны чанараар харамсалтай ялагдсан. Тэгвэл дагахад эзэн орны Юлия Артышког 5:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Юлия Албороваг 4:1-ээр ялав.

Хуваалцах