Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Сүхбат "Улаанбаатар их дуулга” тэмцээний хошой медальтан боллоо

Ийнхүү тэрбээр Их дуулгын зургаа дахь алтан медалиа Улаанбаатарын дэвжээнээс шуугиантайгаар хүртэж, 2028 оны олимпын наадамд хүрэх эрхийн эхний оноогоо цуглуулав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Сүхбат "Улаанбаатар их дуулга” тэмцээний хошой медальтан боллоо
Б.Сүхбат "Улаанбаатар их дуулга” тэмцээний хошой медальтан боллоо. Зураг: МҮОНРТ

Б.Сүхбат "Улаанбаатар их дуулга” тэмцээний хошой медальтан болж Олимпын наадмын эрхийн оноо олгох “Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний -60 кг-ын шигшээ барилдаанд Азербайжаны Балабей Агаев, 2025 оны дэлхийн аварга Рюжю Нагаямаг буулгаж авлаа.

Ийнхүү тэрбээр Их дуулгын зургаа дахь алтан медалиа Улаанбаатарын дэвжээнээс шуугиантайгаар хүртэж, 2028 оны олимпын наадамд хүрэх эрхийн эхний оноогоо цуглуулав.

Харин Нагаямагийн тухайд, Улаанбаатар Их дуулгад гурав дахиа финалдаж, анхны мөнгөн медалиа зүүж байна.

Энэ жинд манай тамирчин Бямбасүрэнгийн Сүхбат, Израилийн Ижак Ашпиз нар хүрэл медалийн эзэн боллоо. Б.Сүхбат медалийн төлөөх барилдаандаа 2024 оны дэлхийн аварга Гиорги Сардалашвилиг ялсан. Тэрбээр "Улаанбаатар Их дуулга" тэмцээнээс хоёр жил дараалан хүрэл медаль хүртсэн нь энэ юм.

Хуваалцах