Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын Монгол Улсын начин цолыг нөхөн олгоно
Тэрхүү үйл явдал цол хураасан анхны бөгөөд эцсийн үйлдэл байв. Учир нь түүнээс хойш допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хурааж байгаагүй бөгөөд зөвхөн барилдах эрхийг нь хасаж байсан юм.
Мэдээллийн алба

2014 оны Ардын хувьсгалын 93 жилийн ойн их баяр наадмаар тав даван Монгол Улсын начин цол хүртсэн Б.Суманчулуун, Н.Адъяабат нарыг допинг хэрэглэсэн хэмээн үзэж, цолыг нь хурааж байсан бол өдгөө буруугүй нь тогтоогдож, тус цолыг нь нөхөн олгохоор болжээ.
Тэрхүү үйл явдал цол хураасан анхны бөгөөд эцсийн үйлдэл байв. Учир нь түүнээс хойш допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хурааж байгаагүй бөгөөд зөвхөн барилдах эрхийг нь хасаж байсан юм.
Монгол Улсын цол нь Ерөнхийлөгчийн зарлигаар хүртдэг хүндэтгэлтэй учир тэдгээр цолыг сэргээх асуудалд мөн л Ерөнхийлөгчийн шийдвэрээр хэрэгжинэ. Тэгвэл долоон жилийн дараа Б.Суманчулуун, Н.Адъяабат нар улсын цолоо дахин хүртэх нь ээ.


















