Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Б.Цэдэн-Ишийн амьдрал, түүхэн замнал” эрдэм шинжилгээний хурал болов

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин, Дэслэгч генерал Б.Цэдэн-Ишийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Б.Цэдэн-Ишийн амьдрал, түүхэн замнал” эрдэм шинжилгээний хурал боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Б.Цэдэн-Ишийн амьдрал, түүхэн замнал” эрдэм шинжилгээний хурал болов
“Б.Цэдэн-Ишийн амьдрал, түүхэн замнал” эрдэм шинжилгээний хурал болов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин, Дэслэгч генерал Б.Цэдэн-Ишийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан Б.Цэдэн-Ишийн амьдрал, түүхэн замнал” эрдэм шинжилгээний хурал боллоо.

Б.Цэдэн-Иш Хилийн албанд 41 жил зүтгэсэн “Домогт хилчин” хүн байсан бөгөөд Ардын хувьсгалаас хойш эзэмшин хамгаалж, олон улсын хэмжээнд нэгэнт зөвшөөрөгдөөд байсан “Монгол Улсын одоогийн хилийг баримтлан хэлэлцээр явуулах” саналаа 1957 оны VI сард Монгол Улсын Засгийн газар, Гадаад яаманд танилцуулан, хөрш зэргэлдээх оронтой улсын хилийг албан ёсоор тогтоох чухал ажлыг эхлүүлсэн юм.

Мөн Монгол-Хятадын хилийн хэлэлцээрт бэлтгэж, хилийн комиссын бүрэлдэхүүнд түүхч, газар зүйч, хуульч, хилийн цэргийн болон хил судлалын мэргэжилтнүүдийг томилуулж, өөрөө ажлыг нь удирдсан байдаг.

Хуваалцах