Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Цэрэнпунцаг уулын цанын анхдагч болно

Монголын пара тамирчид өвлийн паралимпын наадамд гурван тамирчнаа илгээхээр боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Цэрэнпунцаг уулын цанын анхдагч болно
Б.Цэрэнпунцаг уулын цанын анхдагч болно. Зураг: МҮОНРТ

Удахгүй урд хөршийн нийслэлд эхлэх “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын уулын цанын төрөлд Монгол Улсаас Бямбадоржийн Цэрэнпунцаг өрсөлдөхөөр болсон билээ. Түүний паралимпын эрх энэ сарын 16-нд баталгаажсан юм. Ийн Б.Цэрэнпунцаг өвлийн паралимпын уулын цанын төрөлд Монгол Улсыг төлөөлөх анхны тамирчин болж байна.

Тэрбээр гүйлтийн цанын төрлөөр 2012-2016, уулын цанын төрлөөр 2016-2022 он хүртэл хичээллэхдээ 2019 онд АНЭУ-ын нийслэл Дубай хотод болсон Азийн өвлийн наадамд VII байрт шалгарч, 2021 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.

Түүний бэлтгэл сургуулилтыг цагтаа өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөж явсан Д.Очирсүх удирдан явуулж байна.

Ийнхүү Монголын пара тамирчид өвлийн паралимпын наадамд гурван тамирчнаа илгээхээр боллоо.

Хуваалцах