Б.Түмэн-Өлзий: Осол гэмтлийн улмаас 232 мянган иргэн эрүүл мэндийн байгууллагад хандан тусламж үйлчилгээ авсан
ГССҮТ-ийн Статистик тандалт судалгааны албанд Монгол Улсын хэмжээнд осол гэмтэл хордлого зэрэг гадны шалтгааны улмаас эрүүл мэндийн байгууллагад тусламж авсан иргэдийн мэдээлэл бүртгэгдэг. Энэхүү мэдээлэлд давхарзүйн дүн шинжилгээ хийснээр урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нотолгоонд суурилсан мэдэ
Мэдээллийн алба

ГССҮТ-ийн Статистик тандалт судалгааны албанд Монгол Улсын хэмжээнд осол гэмтэл хордлого зэрэг гадны шалтгааны улмаас эрүүл мэндийн байгууллагад тусламж авсан иргэдийн мэдээлэл бүртгэгдэг. Энэхүү мэдээлэлд давхарзүйн дүн шинжилгээ хийснээр урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах ажил хийдэг юм байна.
ГССҮТ-ийн Статистик тандалт судалгааны албанын дарга Б.Түмэн-Өлзий “Осол гэмтлийн улмаас 2025 онд 232 мянган иргэн эрүүл мэндийн байгууллагат хандан тусламж үйлчилгээ авсан. Энэ 2021 оны үзүүлэлтэй харьцуулахад 1.6 дахь өссөн. Жилд бүр осол гэмтлийн өвчлөл 10 гаруй хувиар нэмэгдэг. Эмэгтэйчүүдтэй холбоо бүртгэгдэж байгаа осол гэмтлийн хувьд 2025 оны байдлаар 90 мянга гаруй тохиолдол байна.
Эмэгтэйчүүдийн осол гэмтлийн тэргүүлэх 5 шалтгаан
Уналт (48.2%)
Амьгүй механик хүчинд өртөх (16.6%)
Зам тээврийн осол (11.4%)
Амьд механик хүчинд өртөх (8.4%)
Хүчирхийлэл (5.7%) зэрэг гэмтлүүд түгээмэл тохиолдож байна.


















